Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг олгосныг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засаг “КОВИД-19” цар тахлын үеэр түргэн шуурхай ажиллаж халдварыг 10 сарын турш дотооддоо алдаагүй, мөн зорилтот бүлгийн иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, өндөр үр дүн гаргасныг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор … Continue reading Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа